Бага дунд орлоготой иргэд түрээсийн орон сууцанд орох боломжтой

Д.Тулга / Улстөр

bair

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 1300 айлын түрээсийн орон сууц барих асуудлыг хэлэлцсэн байна. Уг ажлыг төр, хувийн хэвшлийн концессийн гэрээгээр хийж гүйцэтгэх үүргийг Барилга хот байгуулалтын сайд Ц.Цогтбаатарт даалгажээ. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хаврын тариалалтын явц, үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн байна.

Энэ жил Монгол Улс 400 мянган га талбайд төмс хүнсний ногоо, жимс жисгэнэ, малын тэжээлийн ургамал, тосны ургамал тариалах юм байна. Харин 465 мянган тонн улаан буудай хурааж авах зорилт дэвшүүлжээ. Монгол Улсын жилийн хэрэгцээ 365 мянган тонн үр тариа буюу түүнтэй тэнцэх хэмжээний гурилыг хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг аж. Тэгэхээр дотоодын нийт хэрэгцээгээ хангахуйц тариалалт хийхээр байгаа гэв.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.