Шинээр найман эмнэлэг ашиглалтад орох боломж байна

Д.Тулга / Улстөр

saihanbileg

Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар “Төрж өгдөггүй төрөх эмнэлэг”-ийн асуудлыг хөндөж шийдэл хайлаа. Таван жилийн өмнө эхэлсэн Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлэг балгас болоод зогсчихсон, төрөх гэж таван жил “дуншиж” байна. Эмнэлэг барих шийдвэр гарсан 2009 онд төрсөн хүүхдүүд сургуульд оржээ. Монголчууд 2,7 саяулаа байхад эхэлсэн энэ барилга гурван саяулаа болоход барилга биш караказ хэвээрээ байгаа юм.

Бага өртөг хэлж тендер аваад, дараа нь их үнэ нэмж тэнгэрт хадаагаад, барилга ч биш балгас болгодгийн нэг жишээ нь энэ барилга юм. “Монгол бол хүүхэд залуусын орон. Хүүхэд залуусын оронд олон эмнэлэг, сургууль, цэцэрлэг хэрэгтэй. Жамаараа төрдөггүй төрөх эмнэлгийг шинэ шийдэл, шинэ загвараар “хийсвэр хийж” төрүүлэх шийдлийг гаргах цаг болжээ” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд Японы Засгийн газрын тусламжаар баригдах шинэ эмнэлэг, Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкнаас хэрэгжих жишиг эмнэлгийн төсөл, Хоёрдугаар эмнэлэгт БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдах Оношилгооны төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлийг Нэгдүгээр эмнэлгийн менежментийн баг засварлаж, ашиглана, Баянзүрх дүүрэгт гуравдугаар төрөх эмнэлэг зургадугаар сард ашиглалтад орно.

Хоёрдугаар эмнэлэгт баригдах Цусны төв, Баянголын хүүхдийн эмнэлэгт 480 сая төгрөг шийдчихвэл 100 ортой хүүхдийн эмнэлэг энэ зун ашиглалтад орох боломжтой, Яармаг дахь төрөх эмнэлгийн барилгын ажлыг гүйцээх зэргээр нийслэлд шинээр найман эмнэлэг ашиглалтад орох боломж бий. Хөрөнгө оруулалт, барилгын завсарын асуудлыг шийдчихвэл эрүүл мэндийн салбарт том дэвшил гарах дүр зураг байгаа юм. Үүний төлөө хичээж ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албаны хүмүүст үүрэг болголоо.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.