Украины ерөнхийлөгчийн хүү осолд оржээ

Д.Тулга / Гадаад мэдээ

ukУкраины ерөнхийлөгчийн хүү Петр Порошенко Алексей Киевийн төвд автын осолд оржээ. "Информатор"-оос иш татан Корреспондент.нэт-д бичсэнээр, Украины Ерөнхийлөгч П.Порошенкогийн хүү, парламентын гишүүн Алексей Порошенко Киевийн хотын төвд сум нэвтэрдэггүй “BMW” машинтай явж байгаад осолдсон байна. Түүний машиныг “Mitsubishi L200” маркийн жип мөргөжээ. Уг машины жолооч буруугаа хүлээсэн бөгөөд талууд ослын газар дээр учраа ололцсон байна.

Ослын газар Украины Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, замын цагдаагийн хурандаа иржээ. Ослын дараа Порошенкогийн тайлбарыг “Риа Новости” нийтэлсэн байна. Тэрээр “Өнөөдөр зам дээр өдөр тутам гардаг л зүйл болж өнгөрлөө. Би гэрлэн дохион дээр зогсож байсан. Ослын улмаас нэг ч хүн бэртэж гэмтээгүй. Нөхцөл байдлыг харилцан тохиролцож шийдвэрлэлээ” гэж хэлсэн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭuk


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.