ОХУ-ын хакерчид Цагаан ордныг хакердсан уу

Д.Тулга / Гадаад мэдээ

CNN агентлагаас “ОХУ-ын хакерчид Цагаан ордны дотоод сүлжээг хакердсан” хэмээн сэжиглэж байгаа талаар мэдээлжээ. Хакерууд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн хувийн компьютер рүү нэвтэрч ажлын төлөвлөгөө болон дансны мэдээлэл, айлчлалын хөтөлбөр зэргийг нь хакердсан хэмээн Цагаад ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Тэрбээр уг ажиллагааны цаана ОХУ байгаа хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгчийн тамгын газар хакерууд сүлжээнд нэвтэрсний дараа ордны серверийг унтрааж, мэдээлэл алдахаас сэргийлж чадсан аж. Одоогоор АНУ-ын тагнуулын байгууллага хакеруудыг хайж байгаа гэдгээ мэдээлжээ. Хакерууд сүлжээнд халдахдаа алдаа гаргасан бөгөөд үүнийг нь АНУ-ын талаас кодоор нь хайж үзэхэд ОХУ-ынхтай таарсан байна.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.