Дахин нэг цагдаа өнгөт арьст хүүг буудан хөнөөжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaad

Өнгөрөгч наймдугаар 09-нд Фергюсон хотод гарсан үймээний үеэр цагдаагийн ажилтан Даррен Вилсон 18 настай Майкл Брауныг буудан хороосон хэрэг гарсан юм. Тэрээр “Буудалцааны үеэр Майкл Браун биедээ ямар нэгэн зэвсэггүй байсан ч Вилсоны бууг авахыг завдсан учраас буудахаас өөр арга байгаагүй” гэсэн байна. Энэ хэргийн дараа энгийн иргэд "Арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан" гэсэн лоозон барьж жагсаж байсан билээ.

Тэгвэл өнгөрөгч бямба гаригт дахин нэг цагдаа өнгөт арьст залууг буудан хөнөөсөн хэрэг гарсныг Нью-Йорк таймс мэдээлжээ. Түүнийг буудсан цагдаа мэдүүлэгтээ "Тэр миний өөдөөс эсэргүүцэл үзүүлж, миний бороохойг булаасан" гэсэн байна. Гэвч зэргэлдээх байшингийн оршин суугчдын гар утасны бичлэгээр цагдаа худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдсон аж. Энэ хэрэг явдлын дараа цахим хуудсуудаар "Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл хэрээс хэтэрлээ" хэмээн бичиж эхэлжээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.