Онгоц нисгэгчийн буруугаас биш хакердуулж осолдсон уу

Д.Тулга / Гадаад мэдээ

Францын нутаг дэвсгэр Альпийн нуруунд сүйрсэн “Germanwings” компанийн “Airbus A320” онгоцыг гаднаас хакердуулсан байх магадлалтай хэмээн шинжээчид хэлжээ. Өчигдөр Францын томоохон телевизүүдийг ISIS бүлэглэлийнхэн хакердсан нь тогтоогдсон юм.

Агаарын тээврийн компанийн захирал Мэтт Андерсон "Онгоцыг хоёрдугаар нисгэгч санаатай осолдуулаагүй, хакердуулсан байх магадлалтай" хэмээн “Financial Times” сонинд мэдээлжээ. Одоогийн байдлаар онгоцны осолд тус компанийн нисгэгч Андре Любицыг буруутгаад байгаа юм. Гэсэн ч хэрэг өөрөөр эргэж магадгүй болсон байна. Учир нь онгоцны жолоодлогын системийг программ эвсэл цахилгаан соронзон шугамыг ашиглан хакердсан байх боломжтой талаар албаны хүмүүс мэдээлжээ. Францад болсон кибер халдлагын дараа уг явдлыг онгоцны осолтой хамааралтай байж магадгүй талаар тагнуулын албаныхан судлаж эхэлсэн байна.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.