Япончуудын 75 хувь АНУ-д итгэдэг гэжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ удахгүй АНУ-д албан ёсны айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан АНУ-ын “Пеф судалгааны төв” хоёр улсын иргэдийн хоорондох байр суурийг судалж үзсэн байна.Энэ удаагийн айлчлал нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Япон улсын Ерөнхий Сайд албан ёсны хоёр талт хэлэлцээр анх удаа хийх гэж байгаагаараа онцлог юм.

Судалгааны үр дүнд, хэдийгээр дэлхийн хоёрдугаар дайнаар бие биенийгээ бөмбөгдөж асар их гарз хохирол амсуулсан ч гэсэн АНУ, Япон хоёр бие биедээ маш их итгэдэг гэж гарсан бөгөөд харин Хятадаас аль аль нь болгоомжилдог хэмээн гарчээ. АНУ-ын иргэдийн гуравны хоёр нь Японыг дэлхийн хоёрдугаар дайнд хийсэн зүйлийнхээ төлөө хангалттай уучлал гуйсан, одоо ахиж уучлал гуйх хэрэггүй гэж үздэг талаар судалгааны баг мэдээлжээ. Америкчуудын 68 хувь нь Японд итгэдэг байхад Япончуудын 75 хувь нь АНУ-д итгэдэг гэжээ. Харин АНУ-ын 30хувь, Япончуудын 7 хувь нь л Хятадад итгэдэг хэмээн судалгааны дүн гарсан байна. Америкийн залуу үеийнхэн нь Хятадтай цэргийн болон эдийн засгийн хамтарсан бодлого явуулах нь Япончуудтай хамтарснаас хамаагүй дээр гэж үзжээ.Харин Японы Ерөнхий Сайд Шинзо Абэг Америкчуудын 11 хувь нь л бодлогынх нь хувьд дэмжиж байгаа гэсэн бол 73 хувь нь түүний тухай хэзээ ч сонсож байгаагүй хэмээн Yahoo.com мэдээлжээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.