Хойд Солонгос өлсгөлөнд нэрвэгдэж буйг НҮБ-аас албан ёсоор мэдэгджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Өнөө өглөө НҮБ-ын хүмүүнлэгийн хөтөлбөрийн зохицуулагч Гулам Исазаи Хойд Солонгост хүмүүнлэгийн яаралтай арга хэмжээ авахын тулд 111 сая ам.доллар шаардлагатай байгаа талаар мэдэгдэж хөгжингүй улс орнууд болон хувийн хэвшлийн байгууллагуудаас тусламж хүсчээ. Хойд Солонгосын 18 сая хүн амын нь 70 хувь нь хүнсний хэвийн хангамжийг авч чадалгүй өлөн зэлмүүн байгаа, тав хүртэлх насны хүүхдүүдийн 27.9 хувь нь тэжээлийн архаг дутагдалд орж зовж зүдэрч буй тоо, баримтыг НҮБ олон нийтэд мэдэгдсэн байна.

Тус улс дахь эх, хүүхдийн эндэгдлийн гол шалтгаан нь хоол тэжээлийн дутагдал, эмнэлгийн хүртээмж хангалтгүй байгаагаа үүдэж байна хэмээн мэдэгдэлд дурдсан байна. Үүнээс гадна ундны цэвэр усны хомсдол нүүрлэсэн нь элдэв халдварт өвчин дэгдэхэд хүргэж байна гэж онцолжээ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.