Гурван улсын Зам тээврийн дэд сайд нар уулзаж байна

Д.Тулга / Нийгэм

saidМонгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төмөр замын тээврийн хамтын ажиллагааны асуудлаарх зам, тээврийн дэд сайд нарын дээд түвшний хоёр дахь удаагийн гурван талт зөвлөгөөн Улаанбаатар хотноо болж байна. Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүнүүд Душанбед уулзах үеэрээ гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар яриа хэлэлцээ хийсэн юм. Орос, Хятадын худалдааны эргэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ боломжийг манай талаас ашиглах чиглэлд анхаарч, транзит тээврийг ашиглах зорилт тавиад байгаа талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ хэллээ. Энэ дагуу Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалт зохион байгуулах замаар байнгын механизмтай болж байгаа аж. Өнгөрсөн жилийн 11 сард Улаанбаатар хотноо анхны дэд сайд нарын уулзалт болсон бол хоёр дахь удаагийн уулзалт Бээжин хотноо болсон. Харин дараагийн уулзалт Москвад болохоор төлөвлөж байгаа юм. Энэ удаагийн уулзалтыг зөвхөн төмөр замын асуудлаар хийж байна. Талын зам санаачлагын хүрээнд Орос, Хятадыг холбосон маш олон шугам яригдаж байгаа бөгөөд хийн хоолой, цахилгаан дамжуулах шугам, шилэн кабель, хурдны зам гэх зэрэг олон ажил яригдаж байгаа аж.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.