НОМАДСЫН ЭЭЛЖИТ СЮРПРИЗ

Д.Тулга / Нийгэм

Идсэн хоолныхоо үнийг тохиролцон төлөх алтан боломж...

Монголд урьд өмнө нь хэзээ ч болж байгаагүй, байж боломгүй, итгэмээргүй хөгжилтэй урамшуулалт аяныг Номадсын сүлжээ ресторанууд дөрөвдүгээр сарын 11-нээс 14-ны өдрүүдэд зохион байгуулж, эрхэм зочиддоо ээлжит бэлгээ барихаар болжээ.

Та Номадсын сүлжээний аль нэгэн дуртай ресторандаа очоод дуртай хоолоо захиалан ид, идсэн хоолондоо хэдийг төлөхөө та л шийдэж, тохиролцох энгийн дүрэмтэй ХООЛНЫ ҮНЭ ТОХИРОЛЦОХ ӨДРҮҮД дөрөвхөн өдөр болох юм байна.

Бямба, Ням гарагийн амралтын өдрүүдэд та хайртай хүүхдүүдийнхээ хамт гэр бүлээрээ, Даваа, Мягмар гарагийн ажлын эхний өдрүүдэд хамт олон, найз нөхөдтэйгээ хамт Номадсын ресторануудаар зочлоод хоолоо захиалан идээд, үнээ тохиролцоод төлөх энэхүү алтан боломжийг бүү алдаарай.

Идсэн хоолныхоо үнийг тохиролцох энэхүү аяны талаар Номадсын Сүлжээний Үйл Ажиллагаа Хариуцсан Захиралаас дэлгэрэнгүй тайлбар өгөхийг асуухад “Зочин та манай ресторануудад ирээд хоолоо захиалан ид, идсэн хоолныхоо үнийг бидэнтэй тохиролцоод л төлөх боломж 4хөн өдөр болно. Манайд ир, хоолоо ид, үнээ тохир гэсэн энгийн зарчимтай” гэсэн тайлбар өглөө.

Анх удаа ресторанд ороод өөрийн захиалж идсэн хоолныхоо үнийг тохиролцоод төлөх өдрүүд Номадсын сүлжээ ресторануудад болохнээ. Мөн амтат хоол зооглохоос гадна төрөл бүрийн дарс, тэргүүтэн, уух зүйлсээс сонгон ууж алжаалаа тайлах боломжтой.

Байж боломгүй энэхүү алтан боломжийг алдалгүй хоолоо зооглоё


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.