Ц.Оюунгэрэл: Ил тод байдал бол хорихгүйгээр авлигатай тэмцэх арга

Д.Тулга / Улстөр

hzbhoroo

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо үдээс өмнөх хуралдаанаар Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Байнгын хорооны гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал солилцов.

Ц.Оюунгэрэл: АТГ-ын бүтцийг өөрчлөх эсэх тухай ярихаас илүүтэй хуулийн бүтцийг ярих нь чухал байх. Тухайлбал ил тод байдлыг бий болгох, ёсзүйн дүрмийг оруулж өгөхөөр ярилцаж байгааг дэмжиж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хууль бол зөв. Ил тод байдал гэдэг хэнийг ч баривчлахгүйгээр жинхэнэ утгаар нь авлигатай тэмцэж байгаа явдал юм. Би төсвийн ил тод байдал, шилэн данс, ёс зүйн дүрмийн асуудал зэргийг дэмжиж байгаа.


Ё.Отгонбаяр: Хэвлэл мэдээлэлтэй холбоотой асуудлыг энд сөхөж тавих ёстой. Сэтгүүлчийн эрхийн асуудал, тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын даргын тухай асуудал байна. Тухайлбал сэтгүүлч эх сурвалжаас мэдээ авах гэдэг өнөөхийг нь хэн нэг дарга нь өөрийн хүслээр өгөх гэдэг. Хэвлэлийн байгууллага эзэдтэй. Тэгэхээр сэтгүүлчтэй нь энэ асуудлыг ярих юм уу, эзэдтэй нь ярих юм уу. Мөн хүний эрхийн асуудал зөрчигдөж байгаад АТГ юу хийж байна вэ.


АТГ-ын төлөөлөлөл: Хэвлэл мэдээллийн байгууллагуудын гэрээг ил тод болгох, урамшуулах, төлбөртэй мэдээлэл, нэр төрд халдсан асуудлыг ил тод болгох зорилгоор ажиллаж байна. Авлигын тухай асуудал дан ганц АТГ-ын асуудал биш юм. Нөгөөтэйгүүр хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлага байна.


С.Оюун: 1999 онд АТГ-тай холбоотой хууль тогтоомжийн асуудал яригдаж байсан. Одоо тэр үеийг бодвол сайжирч байгаа гэж боддог. Сууриа бол тавьсан. Гол нь сайжруулах шаардлага бий. Мөн авлига өгсөн, авсанд нь ямар хариуцлага ногдуулах юм гэдэг дээр хоёр асуудал яригдаад байсан.


АТГ-ын төлөөлөл: Авлига өгсөн этгээдийг ил тод болгох, авлига авсан этгээдэд хуулийнх нь дагуу хариуцлага хүлээлгэнэ. Гэхдээ авлига өгсөн гэдгээ өөрөө илчилсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай яригдаж байгаа. Энэ нь хэн нэг албан тушаалтны шахалтаар авлига өгсөн нь тогтоогдсон тохиолдолд. Түүнээс авлига өгсөн болгоныг хариуцлагаас чөлөөлөхгүй.


Д.Бат-Эрдэнэ: Авлигын тухай асуудал бол төрийн албан хаагчидтай шууд хамааралтай. Бусад улс орнуудын жишгийг харахад төрийн албан хаагчийн амьдралын наад захын асуудлуудыг төр нь зохицуулаад өгчихсөн байдаг. Орон байр, хүүхдээ сургах, цалин, тэтгэвэрийг хэлж болно. Үүнээс санаа авбал манайд ялангуяа төрийн албан хаагчид авилгын асуудалтай холбогдох нь багасах боломжтой. Мөн манай улсыг эдийн засгийг бүрдүүлэгчид нь хувийн хэвшлийнхэн гэж ярих мөртлөө өнөөдөр АТГ-т 5800 аж ахуй нэгжийн дарга, ажилчдыг шалгаж байна гэсэн байдаг.


АТГ-ын газрын төлөөлөл: 2014 онд манайхаас таван аймагт ажилласан. 2012-2015 онд цагдан хоригдсон зургаан иргэн байна. Үүний тав нь төрийн албан хаагч. 2014 онд 259 хүн шалгасан. 29 хүнийг нь цагдан хорьж шалгасан. Тэгэхээр таны яриад байгаа 5800 гэдэг тоог та дахин лавлаж үзнэ биз.


Д.Лүндээжанцан: Сүүлийн үед чих халууцуулж л байна. Хүмүүс айдаг байгууллага боллоо. Шүүхийн байгууллагаар хүн эрхээ хамгаалуулах ёстой. Гэтэл сүүлийн үед шүүх хүчний байгууллага иргэдийг айлгадаг, айдсын байгууллага болоод байна. Шалтгааныг нь олох хэрэгтэй.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.