Олон нийтийн цагдаагийн цалинг нэмлээ

Д.Тулга / Нийгэм

Олон нийтийн цагдаагийн ажилтанд олгох урамшууллын хэмжээг тогтоох тухай асуудлыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар танилцууллаа. Улаанбаатар хотын Цагдаагийн газар өнгөрсөн оны 7 дугаар сараас эхлэн олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж, ажиллуулж эхэлсэн. Нийт 440 иргэнийг олон нийтийн цагдаагаар ажиллах боломжтой эсэхийг судалж, 250 иргэнийг сургалтад хамруулж, өнөөдрийн байдлаар 224 иргэнтэй гэрээ байгуулан олон нийтийн цагдаагаар ажиллуулж байна.

Эдгээр иргэний сарын цалин нь 355 мянган төгрөг аж. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас энэ онд баталсан 1.5 тэрбум төгрөгийн төсөвт багтаан одоо ажиллаж байгаа 224 олон нийтийн цагдаагийн ажилтанд олгож байгаа цалин, урамшууллыг Төрийн тусгай алба хаагчийн цалингийн сүлжээний ТТ-5-1 шатлалаар нэмэгдүүлэх саналыг тавьсны дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид олон нийтийн цагдаагаар ажиллаж байгаа 224 иргэний сарын цалинг 2015 оны 2 дугаар улирлаас эхлэн ТТ-5-1 шатлалаар дүйцүүлэн 439 мянган төгрөгийн цалинтай ажиллуулахаар тогтоожээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.