Сөүлд хулгай хийсэн хоёр монгол иргэнийг эрэн сурвалжилж байна

Д.Тулга / Гадаад мэдээ

hulgaiӨнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр Сөүл хотын метроны 4-р шугам, Түндэмүн буудлын дамжин өнгөрөх цахилгаан шатан дээр монгол залуус Солонгос улсын иргэн, 24 настай Ким бүсгүйн гадуур хувцасны халаасанд байсан нэг сая воны үнэ бүхий смарт гар утсыг хулгайлсан байна. Тэд хулгай хийхдээ хохирогчийн ард тулж зогсон хулгай хийсэн нь метроны камерт бичигдэн үлджээ. Тус хотын цагдаагийн газрын мэдээлснээр, тэдний нэгийг саатуулж, хоёрыг нь эрэн сурвалжилж байгаа аж.

Цагдаагийн ажилтнууд нууц камеруудын бичлэгийг нягтлан үзээд, тус улсад хууль бусаар амьдардаг Монгол улсын иргэн 27 настай М, 26 настай О нар, нэр нь тодорхойгүй нэгэн залуугийн хамт эл хэргийг үйлдсэнийг тогтоожээ. Улмаар М-ийг Сөүл хотын Имүндунг дүүрэгт байх гэрээс нь баривчилсан бол хоёр хамсаатан нь өөрсдийг нь эрэн сурвалжилж буйг таамаглан Монгол руу буцсан аж. Тэд нэг бус удаа бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болсон тул холбогдох хэргийг бүрэн гүйцэд шийдвэрлэхийн тулд эх орон руугаа буцсан хоёр залууг саатуулж, Солонгос улсын талд хүлээлгэн өгөх хүсэлтийг Монгол улсын Цагдаагийн ерөнхий газарт гаргасан байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.