Баянгол дүүргийн нэгдүгээр амбулаторийн барилгыг актална

Д.Тулга / Нийгэм

terguulegch

1960 онд ашиглалтад орсон нийт 29 сая 388 мянган төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах конторын болон усны тоолуурын лабораторийн барилга байгууламжийг нийслэлийн бүртгэлээс хасав. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн балансад бүртгэлтэй 600 сая 350 мянган төгрөгийн үнэ бүхий 1 дүгээр амбулаторийн барилга, инженерийн шугам сүлжээг акталсан байна. Тус барилга нь 1954 онд ашиглалтад орсон бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас цаашид ашиглах боломжгүйг тогтоожээ. Уг газар Баянгол дүүрэгт баригдах 100 хүүхдийн эмнэлэг, ахмадын сувилалын барилгыг барихаар төлөвлөсөн байна. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах нийт 3.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий Засаг захиргааны 6 дугаар байрны барилга, инженерийн шугам сүлжээ, эд хөрөнгийг актлах шийдвэр гаргалаа.

Мөн 2012 онд ашиглалтад орсон 1 тэрбум 265 сая төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн оффисийн зориулалттай 2 давхар барилгыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эзэмшилд олгов. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан нийт 400 сая 703 мянган төгрөгийн үнэ бүхий 12 гүний худгийг “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын эзэмшилд олгож, нийслэлийн өмчид бүртгэн авлаа.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.