Малайзад монгол эмэгтэй амиа алджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Малайзад монгол эмэгтэй амиа алдсан талаар гадаадын http://www.nst.com.my/node/80272 сайтад мэдээлсэн байна. Тодруулбал, Куала Лумпур дахь Таман Малур байшингийн зургаан давхраас 29 настай монгол эмэгтэй унаж, амиа алдсан байна.

Хөршүүд нь амиа алдсан эмэгтэйн гэрээс хашгирах дуу сонсогдсон учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Эх сурвалжийн мэдээлснээр хэрэг өчигдөр 11:30 цагт гарсан байна. Цагдаа нарыг хэргийн газар ирэхэд өндрөөс унаж амиа алдсан байдалтай байжээ.

“Хохирогч гэртээ гурван монгол эмэгтэйн хамт амьдардаг байсан. Хэргийн газрын эхний үзлэгээр ширээн дээр байсан эд зүйлс аяга таваг нь хагарсан байдалтай байсан. Магадгүй санаатай хүн амины хэрэг байж болзошгүй. Хэргийг нягтлан шалгаж байна” хэмээн Куала Лумпурын цагдаагийнхан мэдээлжээ.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.