“Лалын ахан дүүс”-ийн удирдагчдад цаазаар авах ял оноожээ

Д.Тулга / Гадаад мэдээ

cairӨнгөрсөн бямба гаригт Каирын шүүх “Лалын ахан дүүс” хөдөлгөөний удирдагч Мохамед Бади болон 13 гишүүнд дэмжигчдээ эмх замбараагүй байдал, хүчирхийлэлд өдөөн турхирсан гэх хэргээр цаазаар авах ял оноосон талаар Каирийн “Asharq Al-Awsat” мэдээлжээ. Тус хөдөлгөөнийхөн энэхүү шийдвэрийг буруушааж байгаа тул хүчирхийлэл газар авч болзошгүй гэж хүмүүс болгоомжилж буй юм байна.

Египетийн Ерөнхийлөгч асан Мухамед Мурсиг цэргийн эргэлтээр түлхэн унагаах үеэр “Лалын ахан дүүс”-ийн дэмжигчид аюулаас хамгаалах хүчнийхэнтэй мөргөлдсөний дараа тус улсын эрх бүхий байгууллага яллагдагчдыг хэрэгт татсан аж. Тус хөдөлгөөнийхөн ардчилсан сонгуулиар сонгогдсон Мурсиг ихээхэн дэмждэг байжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.