Казиногийн тухай хуулийн төслийг дэмжинэ гэв

Д.Тулга / Улстөр

bie daagch

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. Бие даагч гишүүд өнгөрөгч 2014 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлт товчхондоо хангалтгүй байсан гэсэн юм. Бие даагч гишүүд өнгөрсөн 25 жилд төрийн оролцоог багасгах нэрийдлээр төрийг ямар ч өмчгүй, зохицуулалтгүй болгосон гэж үзэж байгаа аж. Тиймээс Төрийн өмчийн хороо өмнөх хувьчлалын гэрээнүүдийг эхлээд дүгнэх хэрэгтэй гэлээ. Энэ долоо хоногт хэлэлцэх Казиногийн тухай хуулийг аялал жуулчлалд оруулах хувь нэмрийг нь бодож дэмжихээ илэрхийлсэн. Түүнчлэн Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг дэмжиж байгаа юм байна. Уг хуульд 15-60 насны нийгмийн даатгалд хамрагдаж амжаагүй хүмүүс даатгалын нөхөн төлөх боломжтой болж байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа энэ үеэр мэдээллээ. Төсвийн тухай болон холбогдох бусад хуулиудад өөрчлөлт оруулж уул уурхайн салбараас орон нутагт оруулах хөрөнгийн хэмжээг нэмэх нь нэг талдаа зөв мэт харагдавч нөгөө талаасаа орон нутгийн иргэдэд байгалийн баялгаа зарж идэхээс өөр арга байхгүй гэсэн ойлголт төрүүлэх учраас дэмжихгүй байгаа гэдгээ хэллээ.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.