Чухал хуулиудыг урагш нь татаж хэлэлцүүлэх ёстой гэв

Д.Тулга / Улстөр

terbishdagva

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын хавар, намрын чуулган Цагаан сар болон наадмын үеэр завсарладаг. Үүнийг далимдуулан хуулиудыг бөөнөөр нь баталдаг жишиг тогтоод байгаа. Энэ байдлыг цэгцлэх асуудлаар улс төрчидтэй хамтран цогц судалгааг хийсэн” гэлээ.

Манай улс 2006 оноос хойш нийт 197 хуулийг баяр дөхүүлж баталсан байна. Үүнд, Үндсэн хуулийн өөрчлөлт хүртэл багтсан гэв. УИХ-аар Үндсэн хуульд хоёр удаа өөрчлөлт оруулахдаа хоёуланг нь ямар нэгэн баяртай давхцуулж байжээ.

Баяр дөхүүлж яарч, сандран хууль батлах нь маш олон сөрөг талтай гэв. Тухайлбал, хууль дутуу, дулимаг батлагдаж нийгэмд гарах сөрөг үр дагавар нь ихсэх, хэрэгжилт нь муудах зэрэг олон талтай аж. Мөн энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр төлөвлөгдөөд буй Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Өршөөлийн тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль зэрэг олон чухал хуулийг мөн л наадмын өмнөхөн батлахаар оруулж иржээ. Эдгээр хуулиудыг өмнөх хуулиуд шиг алдаатай батлахгүйн тулд эртхэн хэлэлцэх ёстойг санууллаа. Тухайлбал, ирэх сарын эхээр хэлэлцэж маш сайн чамбайруулж байж батлах шаардлагатай гэв. Тиймээс уг хуулиудыг урагш нь татаж, хэлэлцэх асуудлуудын эхэнд тавиулах саналыг Д.Тэрбишдагва гишүүн гаргах юм байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.