АН-ын дарга З.Энхболд өнөөдөр сэтгүүлчидтэй уулзлаа

Д.Тулга / Улстөр

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр намын даргынхаа хувиар сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд ирэх 2016 оны УИХ-ын сонгууль болон Ардчилсан нам дотор өрнөөд байгаа асуудлуудад хариулт өгсөн юм. Түүнчлэн энэ хаврын чуулганаар хэлэлцэх Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн талаар байр сууриа илэрхийллээ.

Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намын 25 жилийн ойн баяр тохиосон. Энэ үеэрээ Ардчилсан намын дарга З.Энхболд улс орноо хөгжүүлэхийг, намын гишүүд эвлэж нэгдэхийг хүсээд Ардчилсан нам “фракцгүй” болж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Тэрээр өнөөдрийн уулзалтаараа Ардчилсан нам фракцгүй болж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм. Уулзалтын төгсгөлд тэрээр УИХ-ын даргын хувиар Тавантолгойн гэрээний асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Түүний дэлгэрэнгүй ярилцлагыг маргааш хүлээн авч уншина уу.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.