Хууль гарвал АН байраа улсад хүлээлгэж өгнө

Д.Тулга / Улстөр

enhbold

Ардчилсан намын дарга З.Энхболд намын өмчийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “нам ер нь өмчгүй байх нь зүйтэй. Хууль гарвал намынхаа энэ байшинг хүлээлгэж өгнө. Улсаас үнэгүй авсан учир буцаагаад өгнө. Нам гэдэг компаниудтай адил өмч хөрөнгөтэй биш. Улс орныг авч явах бодлого боловсруулдаг, сонгуулиар бодлогоо тайлбарлаж ард түмнээс санал авдаг байгууллага. Хуучин шилэн байшингаа зарчихсан. Энд барих гэж байгаа байшинд манайд нэг давхар ирнэ. Бидэнд өөр өмч хөрөнгө байхгүй” гэсэн юм. Хэрвээ хууль гарчихвал бусад намууд ч мөн намынхаа байрыг хүлээлгэн өгөх юм байна.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.