Экспортын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд төсөл хэрэгжүүлнэ

Д.Тулга / Эдийн засаг

Zasag

Экспортын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг шинэчлэн гаргалаа. Тус төслийн хүрээнд Гудамж төсөлд хуваарилсан хөрөнгийг “Нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэх” төсөл, “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төсөл болон “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөлд ашиглах нь зүйтэй гэж үзэж, Засгийн газрын 2013 оны 127 дугаар тогтоолын хавсралтыг шинэчлэн батлахаар тогтов.

Зээлийн ерөнхий хэлэлцээрт тусгасны дагуу экспортын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 200 сая ам.долларыг хөдөө аж ахуйн салбарт, 300 сая ам.долларыг нийгмийн болон дэд бүтцийн салбарын төслүүдэд хэрэгжүүлэхээр тохиролцсон. 2015 оны 04 дүгээр сарын байдлаар хэрэгжихээр төлөвлөгдөж байсан “Туул голын хурдны зам барих” төсөл техник, эдийн засгийн үндэслэлээр түр хойшлуулах болсонтой хобогдуулан дээрх төслүүдийн жагсаалтыг шинэчлэн гаргасан байна.

БНХАУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын Экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх эдгээр төслүүдийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, төслийн саналыг Хятадын талд уламжлах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгасан байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.