Малайзад монгол бүсгүйчүүд муудалцсанаас болж нэгийгээ үхэлд хүргэсэн байж болзошгүй гэнэ

Д.Тулга / Гадаад мэдээ

Талийгаач өндрөөс унаж амиа алдсан байдалтай олдсон хэргийн газрийн зураг

Малайзийн Куала-Лумпур хотын Ампанг дүүргийн Таман Малури дахь орон сууцны барилгын зургадугаар давхраас монгол эмэгтэй унаж амиа алдсан талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ.

Хэрэг өнгөрсөн ням гаригийн 11.00 цагийн орчимд оршин суугчид цагдаагийн байгууллагад “Хашгирах дуу сонсогдоод байна" гэсэн дуудлага өгсний дараа ийм хэрэг болжээ. Талийгаач тус байранд гурван охины хамт амьдарч байсан бөгөөд өрөөнд нь нэгжлэг хийхэд шар айрагны лааз хөглөрсөн, ширээн дээр аяга таваг хагарч ямар нэгэн байдлаар зодоон болсон байж болзошгүй байсан аж. Цагдаа нар тэднийг талийгаачийн амиа алдсан хэрэгт буруутай байж болзошгүй хэмээн сэжиглэн. шалгаж эхэлсэн байна. Иймд Бангкок дахь Элчин сайдын яам болон Малайзид суугаа Өргөмжит консул сэжигтнээр шалгагдаж буй охидод хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэднийг мэдүүлэг өгөхөд орчуулагчаар хангах ажилд анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Энэ хэргийн дараа амиа алдсан Д.Отгонтуяагийн ар гэрийнхэн Малайзийг зориод байгаа аж. Талийгаач 27 настай бөгөөд хамт амьдардаг эмэгтэйчүүд нь 29-32 насных гэнэ. Д.Отгонтуяаг амиа алдсаны дараа цагдаагийнхан хэргийн газар үзлэг хийгээд гэнэтийн үхэл гэж үзсэн бол мөрдлөгийн явцад болон сэжигтнүүдийн мэдүүлгээс талийгаачийг хэн нэг нь түлхэж тагтнаас унагаасан байж болох сэжүүр олдсон байна. Малайзийн өдөр тутмын хэвлэлүүдээр энэ хэргийн талаар мэдээлж, талийгаачийг исламын сургуульд сурдаг гэсэн нэртэй байсан боловч массажист хийдэг байсан тухай онцолсон байна.

Ампанг дүүргийн Таман Малури дахь орон сууцны барилгын зургадугаар давхарт амьдардаг дөрвөн монгол бүсгүй согтуу байсан гэнэ. Тэд хоорондоо маргалдаж хашгирах түжигнэх чимээг хөршүүд нь сонссон аж. Охидын байрнаас шөнийн 05 цагаас хойш ийм дуу чимээ гарч эхэлжээ. Мөн тэдэн дээр зочид ирсэн байсан гэдгийг нэгэн хөрш нь мэдүүлсэн бололтой. Энэ явдлын дараахан нэг нь тагтнаас унаж амиа алдсан. Бүсгүйчүүдийн өрөөнөөс маш олон архины хоосон шил гарсан бөгөөд цагдаа нарын хэргийн газрын үзлэгээр Тэдний хөлсний байрны тагтны гүйдэг шилэн хаалга эвдэрсэн байсныг тогтоосон байна. Иймд цагдаагийнхан Д.Отгонтуяаг хэн нэг нь тагтнаас түлхсэн байж болзошгүй гэж үзсэн бололтой. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ч одоогоор хэн нэгнийг талийгаачийн үхэлд буруутгаагүй байгаа гэнэ.

Хэрэг гарсны дараа талийгаачийг хамт амьдардаг бүсгүйчүүдийг нь шалгахад тэд ямар нэгэн бичиг баримтын зөрчилгүй байжээ. Паспорт нь хүчинтэй, визийнх нь хугацаа дуусаагүй байсан гэнэ. Малайзийн цагаачлалын албаныхан шалгахад тэдний зарим нь аяллын визээр орж ирэн, дараа нь оюутны визээр солиулсан байж болзошгүй байна. Тэдний амьдарч байсан байр нь Малайзийн Олон улсын (исламын) их сургуулийн дотуур байжээ. Харин нас барсан бүсгүй их сургуульд суралцахаар оюутны визтэй Малайзид очсон байжээ.

Тэд бүгд Малайзад сурдаг бололтой. Харин нас барсан бүсгүй их сургуульд суралцахаар оюутны визтэй Малайзид очсон байжээ. Малайзийн тал энэ хэрэгт Элчин сайдын яамдтай холбогдон, ажиллаж байгааг мэдээлсэн байна. Малайзийн зарим хэвлэлүүд “Цагдаагийнхан хэргийн газарт нарийн үзлэг шинжилгээ явуулахад өөд болсон эмэгтэй өрөөнийхөө гурван найзтай хамт архидан согтуурч, хар тамхи хэрэглэж байсан байж болзошгүй эд мөрийн баримтууд олдсон. Тэднийг мөрийтэй тоглож байсан эсэхийг нягтлан шалгана гэдгээ Куала Лумпурын цагдаа нар Оnline Star сонинд өгсөн мэдээлэлд дурджээ. Тус хотын цагдаагийн офицер Вангса Маюу, Мохамад Роу Сухайми нарын мэдээлснээр талийгаач эмэгтэй нэг цагийн үед өөд болсон байдалтай олдсон. Түүнийг орон сууцны бетонон зам дээр амиа алдсан байхыг харсан гэрчүүд цагдаа дуудсан байна. Хэдийгээр түргэн тусламжийн машин ирсэн ч талийгаач аль хэдийн амиа алдсан" гэж бичжээ. Д.Отгонтуяагийн амиа алдсан шалтгаан болон сэжиглэн шалгагдаж буй бүсгүйчүүдийн талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь өгөхгүй байхыг Гадаад хэргийн яамны Консулын газраас хүссэн байна. Талийгаачийн ар гэрийнхэн ирэх даваа гаригт ирэх бөгөөд энэ талаарх шаардлагатай мэдээллийг тухайн үед нь нэгдсэн журмаар тус газар өгөх юм байна. Мөн тэр үеэрээ гадаадад амиа алдсан монгол иргэдийн талаарх мэдээллийг өгөх гэнэ.

Г. ЯЛГУУН

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.