Хоёр улсын ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийлээ

Д.Тулга / Улстөр

EbeМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер нар ганцаарчилсан уулзалт хийлээ. Энэ үеэр хоёр орны харилцааны зарим асуудлыг хөндөн ярилцсан байна. Хоёр улсын хооронд 1950 оны дөрөвдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жил өнгөрчээ.

Унгар Улс Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа 2006 онд хаасан боловч энэ оны долдугаар сард сэргээн нээхээр болсон байна. Унгарын Ерөнхийлөгч Янош Адерын Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал нь 1994 онд Унгарын Ерөнхийлөгч асан Гөнц Арпадын Монголд хийсэн айлчлалаас хойш 21 жилийн дараа Төрийн тэргүүний түвшинд хийж буйгаараа онцлог аж.

Ганцаарчилсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны аравдугаар сард Унгарт хийсэн айлчлал амжилттай болсон талаар тэмдэглэжээ. Хоёр орны хооронд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаа бөгөөд Унгар Улс Европын холбооны гишүүний хувьд гуравдагч хөрш хэмээн харилцааны түвшинг тодорхойлж болох юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.