Монголын Карлсон

Д.Тулга / Улстөр

Дээвэр дээр суудаг Карлсон
Дэгжин маягийн Карлсон...
гэдэг дуу шиг хаалгаар бус дээврээр “Монгол шуудан” руу ордог нэгэн хүн сүүлийн үед олны анхаарлын төвд орсон нь ОБЕГ-ын дарга байсан Т.Дуламдорж.

ТӨХ-ныхонтой сүрийг үзүүлж, даргын суудалд суухаар хор найруулахдаа тэрээр “Монгол шуудан” ТӨХК-ийн хаалгаар бус дээврээр орох гээд шуудандчдад хөөгдөөд буцжээ. Онцгойд байхдаа сурсан онцгой авъяасаа үзүүлж гал сөнөөгчийн дүрээр дээврийн хонгилоор “Монгол шуудан” руу орсон түүнийг төлөвлөгөө номер нэг ийнхүү бүтэлгүйтжээ.

“Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар хууль бусаар томилогдоод буй түүний ард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Солонго, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нар байгаа аж. Дээр нь өмнө нь “Монгол шуудан” ТӨХК-ийн дэд захирал Г.Оюунбат байгаа гэнэ. Харин эсрэг талд нь шууданчид, “Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхан арай ядан эсэргүүцэн зогссон хүч тэнцвэргүй тулаан өрнөж байна.

Ажилчдынхаа цалинг жилийн дотор гурван удаа нэмж, татаасаар үйл ажиллагаа явуулдаг байсан шуудангаа 800 сая төгрөгийн ашигтай ажлуулж байсан “Монгол шуудан”-г бужигнуулах хорыг хамгийн анх найруулсан хүн нь Г.Оюунбат аж.

Тэрээр ажлаа хийж чаддаггүй ч гүйцэтгэх захирлаа нутгийн ах С.Баярцогтод байнгын муулж, шууданг самарч байгаа нөхөр гэж итгүүлж чадсанаар халаа, сэлгээг эхлүүлж чадсан бөгөөд өөрөө гүйцэтгэх захирлын суудалд залрах гэсэн ч сачий нь дутжээ. Чоно борооноор гэгчээр энэ бужигнааныг ашиглаад Д.Тэрбишдагва өөрийн хүн болох Т.Дуламдоржоо тавихаар зүтгүүлж, санасандаа ч хүрч. Харин аврагчдын ажлыг унагасан түүнд шууданчид шуудангаа галдуулахыг хүссэнгүй эсэргүүцээд байгаа юм. Ийнхүү хүч тэнцвэргүй тулаанд эрх мэдэлтнүүдийн “Дарга” баг ялах уу эсвэл үнэнээр явсан “Өртөө шууданчид”-ынхаар өндөрлөх үү гэсэн сонирхолтой асуулт сошиал ертөнцөөр тэнэж, хүч “тэнцвэргүй тулаан”-ыг харуулсан бүтээл хүртэл хийгээд авчээ. Гагнасан гинжийг хэнээр таслуулах вэ, та минь ээ?

Л.ХАЛИУ

Эх сурвалж: www.News.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.