ФОТО: “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” болж өндөрлөлөө

Д.Тулга / Эдийн засаг

Нийслэл хот болон хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хотын хөгжилд тэдний оролцоог нэмэгдүүлэх “Улаанбаатар форум” өнөөдөр Соёлын төв өргөөнд болж өндөрлөлөө. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэл хувийн хэвшилгүйгээр хөгжихгүй” сэдвээр илтгэл тавьсан юм.

Нийслэл жилдээ 500 орчим тэрбум төгрөгийн төсөвтэй. Үүнээс хөрөнгө оруулалт нь 200 орчим тэрбум төгрөгт хүрдэг байна. Хотын төсвөөс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалт нийлээд жилдээ нэг их наяд орчим төгрөгт л дөхөж очдог гэх. Харин Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 25.4 их наяд төгрөг шаардлагатай.УИХ-аас баталсан бодлогын дагуу энэ хөрөнгийг бүрдүүлэхэд хотын төсвөөс гаргах дээд хязгаар 1.2 их наяд төгрөг байх юм байна. Үлдсэн хөрөнгийг хувийн хэвшил, гадны хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагуудын санхүүжилтээр шийдэх үүргийг УИХ-аас хотын удирдлагуудад өгсөн юм.

946 тэрбум төгрөгийн өртөгтэй 142 ажил хөрөнгө оруулагчаа хүлээж байгаа бөгөөд 300-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай 20 төслийг нэн тэргүүнд тавиад буйгаа хотын Хөрөнгө оруулалтын газрын дарга хэлсэн байна. Үүнд:


- Нийт 17.7 км үргэлжлэх Хөнгөн метроны төсөл

- Зургаан чиглэлд үйлчилгээ үзүүлэх тусгай замын ав тобусны төсөл.

- Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 90 га талбайд байгуулагдах Амьтны хүрээлэн, усан паркийн төсөл.

- Налайхын 3 хорооны нутагт 120 га газарт байгуулагдах Үйлдвэр технологийн парк. Барилгыг 40-50 үйлдвэр шинээр байгуулагдаж, 1500 ажлын байр шинээр бий болох төсөөлөлтэй төсөл.

- Хүй долоон худагт байгуулагдах Монгол наадам цогцолбор. Үндэсний баяр наадам, спортын гэсэн хоёр цогцолбоор байгуулагдах уг төсөл Улаанбаатар хот өвөл, зуны олимпийг хүлээж авах том мөрөөдлийг биелүүлэх ёстой.

- Нийт 60 км үргэлжлэх Туул, Сэлбэ голын хурдны замын т өсөл

- Улаанбаатар хот нийт найман дэд төвөөс бүрдэнэ хэмээн төлөвлөгдсөн бөгөөд эхний ээлжинд Сэлбэ, Баянхошуунд эхлээд буй төсөл.

- Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт байрлах хуучны 73 орон сууцыг буулгаж, шинэчлэх төсөл. Нийслэлийн хэмжээнд шинэчлэх шаардлагатай нийт 400 гаруй барилга бий.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.