Тендерийн урилга: Мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах
Огноо: 2015- 04- 15
Тендер шалгаруулалтын нэр: Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нээлттэй тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ШУГТЭ -2015/04 П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь эрх бүхий тендерт оролцогчдоос өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт тендерийн үнийн дүнгийн 2%-тай тэнцүү төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 05 сарын 15-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 05 сарын 15-ны өдрийн 10.30 цагт нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Ард Аюушийн гудамж-1
П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг өргөтгөлийн 2 давхарт Санхүүгийн алба
Утас: 70180862, 70187819, Факс: 976- 70007886
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:29
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:29