Дэлхийг өөрчлөх хамгийн энгийн 10 санаа

Д.Тулга / Гадаад мэдээ

Энгийн мэт боловч ирээдүйд хэрэгжүүлээд үзэхэд гэмгүй доорхи 10 санаа нь дэлхийг өөрчлөх боломжтой гэж үзжээ. Эдгээр нэрлэсэн 10 санааг амьдралдаа хэрэгжүүлж, туршиж, нэвтрүүлснээр дэлхий дээр маш олон зүйл урьдынхаасаа илүү дээрдэж болох юм хэмээн CNN онцолжээ.

  1. 1. Цагдаа нар камер зүүх хэрэгтэй юу
gadaad

АНУ-д Майкл Браун гэгч залуу арьс өнгөөр ялгаварлагч цагдаагийн бусармаг үйлдээс болж буудуулж амь насаа алдсан. Үүнээс болж олон нийтийн дунд цагдаа нар камер зүүж, ажил албаа яаж гүйцэтгэдийг ил тод болгох хэрэгтэй гэсэн хөдөлгөөн өрнөж байгаа юм.

2. Лос Анжелес усаа хэмнэж чадсан

gadaad

Лос Анжелес хот нь 1970 онд хэрэглэж байсан уснаасаа хамаагүй бага ус хэрэглэж, өнөөдөр ус хэрхэн ариг гамтай хэрэглэх тал дээр үлгэр жишээ болоод байгаа юм. Тиймээс үүнээс жишээ авч усаа гамнах аян өрнүүлж болно.

3. Компьютер бидний хүсч байгааг мэдэрдэг болох

gadaad

Урьдчилан таамаглах чадвартай технологи дөнгөж хөгжиж эхлээд байгаа ч одоогийн байдлаар таныг өөрийг чинь мэдэхээс өмнө таньд юу хэрэгтэйг мэдэх чадвартай дижитал багажуудыг үйлдвэрлэж эхэлсэн байна.

4. Тайван байдалд байснаар мэдээлэл олж авах

gadaad

Сүүлийн үеийн хөдөлгөөнүүд нь хүмүүсийг технологи хэрэгслээс холдуулахыг уриалж байгаа бөгөөд чимээгүй тайван байдалд байж тархиа ажиллуулж шинэ санаа олж авах, мэдээллээ цэгцэлж бясалгахыг уриалж эхэллээ.

5. Шинэ хүч > Хуучин хүч

gadaad

Сүүлийн үед технологийн тусламжтайгаар хүмүүсийг сая саяар нь хөдөлгөж, дайчилж чадаж байна.

6. Ахин бодох хэрэгтэй зүйл

gadaad

Өндөр настай өвчтөнгүүдэд үнэтэй, хий хоосон хэрэггүй эм тариа бэлдмэл, эмчилгээ хийж байснаас эмч нар үлдсэн хэдэн өдрийг нь аз жаргалтай өнгөрөөх тал дээр анхаарах хэрэгтэй.

7. Аварга том туг

gadaad

Өмнөд Африкийн цөлд алсын удирдлагатай сансараас ч харагдах аварга том туг хэлбэртэй салхин сэнсийг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд орон сууцнуудыг цахилгаанаар хангаж, ажлын байр бий болгох зорилготой юм.

8. Бидний ходоод биднийг эмчлэх зам

gadaad

Хүний биед оршиж байдаг бактерт биднийг эмчилж чадах нууцууд байгаа гэж эрдэмтэд үзэж байна.Хүний эрүүл амьдрах цор ганц шалтгаан өнөө цагт ходоод болжээ.

9. Виртуал бодит байдал таныг кинон дотор оруулна

gadaad

Кино үзэх хандлага удалгүй виртуал бодит байдалруу шилжих болно.Та киноны нэг дүр мэтээр өөрийгөө олж харахуйц бодит байдал юм.

10. Терабайт санах ойтой утас удалгүй таны гарт

gadaad

Дижитал санах ойн технологийн дэвшилт нээлтүүд таньд асар их хэмжээний зүйлсийг утсандаа хадгалахад туслах болно. Энэ бол терабайт багтаамжтай гар утас юм.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.