Д.Зоригт нарын мөрийтэй тоглосон гэх хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Д.Тулга / Хууль

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 23-нд “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байсан хэсэг нөхөд үйлдэл дээрээ эрүүгийн цагдаагийн газрынханд баригдсан байдаг. Гэвч энэ эрхэмүүдийг ямар хүмүүс байсан талаар хууль хяналтынхан ихээхэн нууцалж байсан билээ. Харин тухайн үед хэвлэлүүдээр УИХ-ын гишүүн Д.Зоригт өөрийн эхнэрийн мэдлийн тус зочид буудалд “Макс” группын Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, гишүүн асан Д.Загджав нарын хамт мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх мэдээлэл гарч байгаад намжсан.

Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгуулагынхан уг хэргийг шалгаад, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан тул хэргийг нь прокурорт шилжүүлсэн юм байна. Харин Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас мөрийтэй тоглосон гэх тэр хэсэг нөхөдийн хэргийг хянаад, хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан талаар эх сурвалж мэдээлж байна.

УИХ-ын эрхэм гишүүн Д.Зоригтын хувьд энэ талаараа ам нээхдээ “Миний нэр хүндэд хэвлэлийнхэн зориудаар халдаж гүтгэсэн. Би мөрийтэй тоглоогүй” хэмээн мэдээллийг үгүйсгэсэн ч “Тухайн үед би тэнд байсан нь үнэн. Гэхдээ миний нөгөө талын өрөөнд хэсэг нөхдүүд тоглож байсан юм билээ. Тэднийг бол танина. Миний хувьд гадаадад хааяа амралт чөлөөт цагаараа мөрийтэй тоглодог. Гэхдээ их мөнгөөр тоглож үзээгүй, их ашиг олох гэж улайрч ч байгаагүй. Зүгээр амралтын маягаар хааяа сонирхлоо дардаг” хэмээн ярьсан байдаг. Тэрбээр энэ хэрэг явдлын дараахан Эрчим хүчний сайдаар томилогдсон билээ.

Харин “Макс” группын Д.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нар энэ асуудалд үгүйсгэсэн байр сууринаас хандаж, огт тоглоогүй хэмээх тайлбар хийсэн байдаг билээ. Ямартай ч монголд нэр нөлөө бүхий эрхмүүдтэй холбогдоод байсан тус хэргийг прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.