Эрүүл мэндийн боловсролын танхим байгуулагджээ

Д.Тулга / Боловсрол

БСШУЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхим байгуулан ажиллахаар болжээ. Эхний ээлжинд 20 танхимыг 11 аймаг болон нийслэл хотын ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төв, их дээд сургуулийг түшиглэн байгуулж байна. Тус танхимд зориулсан тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ажиллагааг өчигдөр болсон байна.

Энэ үеэр НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара “Бидний хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн төслийн гол зорилго нь эерэг, хариуцлагатай, өөртөө итгэх зан үйл бүхий, амьдрах ухааны чадвартай залуу хүмүүс төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Энэхүү зорилгодоо хүрэх нэг гол арга зам нь амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхимууд юм” гэдгийг онцолсон байна.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.