“Спрайт супер лиг”-ийн шилдгүүд асрамжийн газарт сая төгрөг хандивлана

Д.Тулга / Спорт

Сонирхогчийн сагсан бөмбөгийн хамгийн шилдэг лиг болох Спрайт супер лигийн ес дэх улирлын Бүх оддын тэмцээн энэ сарын 18-нд зохион байгуулагдах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Бүх оддын тоглолтонд Спрайт лигийн баруун, зүүн бүсээс шалгарсан статистик үзүүлэлтээрээ шалгарсан шилдэг 30 сагсчин оролцох юм байна.

Түүнчлэн энэхүү тоглолтын Слэм данкын шоунд Үндэсний супер лигт өрсөлдөж буй легионер тоглогчид оролцох болсныг зохион байгуулагчид хэллээ. Спрайт супер лигийн тэмцээний слам данк, ур чадварын болон холын зайн шилдэлтийн аваргууд өөрсдийн мөнгөн шагналаасаа хүүхдийн төлөө буяны үйлсэд хандивладаг уламжлалтай. Өнгөрсөн жил гэхэд ЭХЭМҮТ-д аппарат авахад нь нэг сая төгрөгийн хандив өргөж байсан бол энэ жил мөн нэг сая төгрөгийг асрамжийн газарт хандивлахаар төлөвлөжээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.