Ирээдүйд судасны цохилтоо нууц үг болгоно

Д.Тулга / Гадаад мэдээ

gadad

PayPal компани ирээдүйд нууц үгийн оронд хүмүүсийн судсаар таних аргыг ашиглах судалгаа хийж байна. Өөрөөр хэлбэл зүрх болон судасны цохилтоороо та интернетээр төлбөр төлж, вэб сайтуудруу холбогдох боломжтой болох юм байна. Тэгвэл энэ арга хэрхэн хэрэгжих боломжтой вэ? Зүрх болон судасны цохилтыг мэдрэх чадвартай бөгөөд тэр мэдээллүүдээ компьютерлуу илгээх чадвартай тусгай чип арьсан дотор суулгаснаар боломжтой аж. Энэ аргаас гадна тусгай танигч мэдрэгчийг та идсэнээр, танд агуулагдах глюкозийн хэмжээгээр таныг тодорхойлох боломжтой арга байгаа гэж мөн хэлжээ. Одоо байгаа хүмүүсийг тодорхойлох аргууд найдваргүй учраас ийм аргуудыг ашиглах шаардлагатай гэж PayPal компанийхан үзэж байгаа юм байна. Иймэрхүү төрлийн аргуудыг ашиглах санааг өмнө нь Моторалла гаргаж байсан бөгөөд таны биен дээр электроник шивээс шивж тэр шивээсээр хүмүүсийг ялгаж таних боломжтой аргыг олон нийтэд хэлэлцүүлж байжээ. PayPal компанийнхан эдгээр аргуудыг галзуу солиотой гэж хүлээж авсан ч эдгээр аргуудыг хэрхэн ашиглах боломжтой талаар судлахаар шийдсэн байна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.