”Олон улсын хэл, соёлын их наадам” үргэлжилж байна

Д.Тулга / Боловсрол

"Олон улсын Турк хэлний холбоо"-ноос жил бүр зохион байгуулдаг "Олон улсын хэл, соёлын их наадам" энэ сарын 14-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохиогдож байна. Энэ жилийн наадамд Монгол, ОХУ, Турк, Белги, Киргиз, Казахстан, Индонези, Ирак, Мозамбик, Филиппин, Украин, Бангладеш, Тунис, Азербайжан, Румын гэх 15 орны хүүхдүүд оролцохоор Улаанбаатар хотод иржээ. Наадмын оролцогчид энэ сарын 15-нд буюу өчигдөр төрийн ордонд айлчилж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид бараалхжээ. Харин энэ сарын 18-нд буюу бямба гарагт Чингисийн талбайд болон Соёлын төв өргөөнд Олон улсын соёлын үзэсгэлэн болно. Тус арга хэмжээний үеэр дээр дурдсан улс орноос ирсэн сурагч хүүхдүүд эх орныхоо соёл, уламжлал, үндэсний дуу бүжгийг танилцуулан бүжих юм байна.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.