Эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн хэрэгжилт “Хангалтгүй” гэсэн үнэлгээ авлаа

Д.Тулга / Эдийн засаг

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж байна. Байнгын хорооны гишүүд өнгөрөгч онд хийгдсэн ажлуудын талаар санал бодолоо хэлэв. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогоос 14, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 80 арга хэмжээ тусгагдсан. Үндсэн чиглэлд тусгагдсан нийт 6 бодлого, 25 зорилт, 104 арга хэмжээний биелэлт 2014 оны жилийн эцсийн байдлаар 63.7 хувьтай гарч, өмнөх оныхтой харьцуулбал 3.4 пунктээр буурсан байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 104 арга хэмжээний 49 нь хөрөнгийн эх үүсвэртэй хэрэгжихээр батлагдсан. Харин 20 арга хэмжээ нь дутуу 63.2 хувь буюу хангалтгүй хэрэгжилттэй гэсэн дүнтэй байгааг дурдав.


Ц.Нямдорж: Шүүгчдийн цалинг 5-6 сая болтол нь нэмчихсэн байдаг. Үүнийг УИХ дээр тавиад ерөөсөө хэлэлцэхгүй юм. Үүнд нь Үндэсний аудитын газар нь хяналт шалгалт хийгээд тогтоодог юм байдаггүй. Монголд шүүгчид хүн, бусад нь хүн биш юм шиг л болж. Одоо шүүгчид нь тэтгэвэрт гарахдаа 36 сартай тэнцэх мөнгө нь гэж 140 орчим сая төгрөг болчихсон байх юм. Үүнийг хэн шийдэх ёстой юм бэ.


А.Тлейхан: Баруун бүсийн аймаг, сумдын холбосон автозам зогсчихоод байна. Мөнгө нь бэлэн байгаа мөртлөө 3 жил энэ замын бүтээн байгуулалт зогслоо. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ. Шуудхан хэлэхэд Үндэсний аудитын газар маш муу ажиллаж байна. Ийм байвал энэ газар байх хэрэг байна уу. Татан буулгамаар юм.


Д.Ганхуяг: Үндсэн чиглэлийн төлөвлтөнд анхаарах шаардлагатай байна. Тухайлбал хошт суурин газар сургууль, цэцэрлэгийн тоо хүрэхгүй, 3-4 ээлжээр нэг ширээнд 3-4 сурагч сууж байна. Хөдөө сумдад сургуулийнхаа хүчин чадлын 30-40 хувийг л ашиглаж байна. Тиймээс үндсэн чиглэлийнхээ төлөвлөлтийг сайжруулъя. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаатай холбоотой асуудлыг парламентийн засаглалтай ихэнхи оронд төсөвтэй нь хамт орон нутагт нь өгчихдөг юм билээ. УИХ лээр импорт, экспортын тэргүүлэх чиглэлийн бодлого, нийт улс орныг хамарсан том дэд бүтцүүдийн асуудал, бусад хууль эрх зүйн орчин гээд олон зүйлийг ярьж баймаар байна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.