Газар хөдлөлтийг таамаглахад зэрлэг амьтад тусалж чадах уу

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaad

Эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар амьтад газар хөдлөлтийг урьдчилан хэлж өгч чадна хэмээн үзжээ. Анх удаа олон улсын судалгаагаар газар хөдлөхөөс өмнө амьтдын зан чанарыг бүртгэж авсан байна.

Ажиглалтын камер

gadaad

2011 онд Перуд байрлах Яначага Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиглалтын камерууд байрлуулсан юм. Тухайн үед 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд 3 долоо хоногийн өмнөөс эхлээд амьтдын зан чанар өөрчлөгдөж эхэлсэн байна. Энгийн өдөр 5-15 амьтад камерт үзэгддэг байсан бол газар хөдлөлт болохоос 23 хоногийн өмнөөс эхлээд 5 болон түүнээс доош амьтад харагдаж, 7 хоногийн өмнөөс нэг ч амьтан үзэгдэж харагдахаа больсон юм.

Эерэг Ион

Газрын хавтангуудын хөдөлгөөн буюу газар хөдлөлтөөс болоод газрын гадарга дээр эерэг ионууд үүсэх магадлалтай гэж зарим эрдэмтэд үзэж байгаа юм байна. Амьтад эерэг ионд дургүй ба мөн хүмүүст ч эерэг ионууд сөргөөр нөлөөлдөг байна.

Шинжлэх ухаан болохоос 6 дахь мэдрэхүй биш

Амьтад хүмүүсийг бодвол байгаль орчныг илүү мэдэрч, илүү хурдан хариу үзүүлдэг. Амьтдын энэ гаргаж буй ааш аяг бол 6 дахь мэдрэхүй биш юм. Тэдний байгальтай харьцах чадвартай холбоотой бөгөөд энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй. Эрдэмтэд судлаачдын дараагийн алхам бол усан доорх судалгаа буюу гол нуур, далай тэнгисийн амьтдын зан аашийн өөрчлөлт, усны гүн болон гадарга дээрх долгионы хэмжилт өөрчлөлт юм.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.