Гурван ээлжээр хичээллэдэг байдлыг 2016 оны хичээлийн шинэ жилээс хална

Д.Тулга / Улстөр

ChuulganУИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Одоогоор уг нэмэлт протоколд дэлхийн 14 улс нэгдэн орж, 46 улс гарын үсэг зуржээ. Монгол Улс энэхүү нэмэлт протоколд нэгдэн орсноор хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсийг урагшлуулах, ялангуяа “Хүүхдийн эрхийн тухай” конвенци, түүний нэмэлт протоколуудын хэрэгжилтийг сайжруулах, хянах, хүүхдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны нэгдсэн механизмыг бий болгож бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм байна. Түүнчлэн хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Гадаад хэргийн яамнаас олон улсын байгууллагад гомдол гаргах эрхтэй болох аж. УИХ-ын гишүүн Н.Батцэрэг өнөөдөр зарим сургуулийн анги дүүргэлт 50-60-д хүрсэн нь хүүхдийн суурь эрхийг хөндөж байна гэхэд БСШУ-ны сайд Л.Гантөмөр “нэг ангид 60 хүүхэд хичээллэсэн нь зөвхөн нийслэлийн нэгдүгээр сургууль дээр яригддаг. Эцэг эхчүүд сайн сургуульд хүүхдээ оруулна гэдгээс болоод тус сургуулийн ачааллыг өсгөдөг. Гурван ээлжээр хичээллэдэг байдлыг 2016 оны хичээлийн шинэ жил эхлэхээс хална” гэсэн тайлбар өглөө.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.