Үндэсний аваргын төлөөх цуврал тоглолт даваа гаригт эхэлнэ

Д.Тулга / Спорт

Сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн плэй-оффын хагас шигшээн цувралын зургаа дахь тоглолтоо "Дорнод Танан Гарьд" болон "SBL Хасын Хүлэгүүд" багууд өчигдөр хийлээ. Цувралыг "Танан Гарьд" баг 3:2 харьцаатай тэргүүлж байсан тул Хүлэгүүдийн хувьд энэ удаа хожигдох эрхгүй чухал тоглолт байсан юм.Гэвч тоглолтын төгсгөлийг Гарьдууд сайн хийж чадсанаар 102:97 харьцаатай хожиж, Үндэсний Супер Лигийн аваргын төлөө тоглохоор шалгарав. Цувралд 4:2 харьцаатай хожил байгуулсан тэд Дундговь Альянс Тех Харцага багтай аваргын төлөө тоглохоор боллоо. Үндэсний аваргын төлөөх цувралын эхний тоглолт ирэх даваа гарагт спортын төв ордонд болно.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.