ТАВАНТОЛГОЙ: Ч.Сайханбилэг ОК, С.Баярцогт NO

Д.Тулга / Улстөр


-Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯРЦОГТ НАР ТАВАНТОЛГОЙН АСУУДЛААС БОЛЖ МАРГАЛДЖЭЭ-

Уржигдар хуралдсан засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Рио тинто компанитай Монгол улсын Засгийн газрын зүгээс эвлэрлийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн гэх мэдээлэл бий. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ үеэр Тавантолгойн гэрээний төслийг УИХ-д өргөн барих тухай асуудлыг хэлэлцсэн боловч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарын дунд тус асуудал дээр нилээдгүй маргаан үүсч, УИХ-д өргөн барих тухай асуудал хойшилсон ажээ.

Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойн гэрээний төслийг УИХ-д маргааш өргөн барина (2015.04.16 өчигдөр) гэсэн бол, С.Баярцогт “Ийм муу гэрээг УИХ-д өргөн барих нь учир дутагдалтай, гэрээний төсөл дээр дахин ажиллах шаардлагатай” гэсэн санал гаргаж тэдний дунд багагүй маргаан үүссэн байна. Эцэст нь С.Баярцогт хаалга саван хуралдааны танхимаас гарснаар тус маргаан өндөрлөжээ.

Харин ирэх долоо хоногийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүдэд хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барьж ирэх долоо хоногт Тавантолгойн асуудлыг нэг тийш нь шийдэх бололтой. Мөн Тавантолгойн асуудыг УИХ-аар шийдвэрлэсний дараа Монгол улсын сайд М.Энхсайханыг огцруулах тухай асуудлыг МАН-ын бүлгээс өргөн барих гэж байгаа гэсэн мэдээлэл тус намын гишүүдийн дунд байна.

Н.МЯГМАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.