МҮҮДИ: Монголын уул уурхай оны эцэст МӨНГӨНИЙ ХОМСДОЛД ОРНО

Д.Тулга / Гадаад мэдээ

uul uurhai

"Мүүди" агентлагийн Хөрөнгө оруулагчдын үйлчилгээний байгууллагаас “Өндөр зардал, хямд нүүрсний улмаас Монголын Уул уурхайн корпораци бэлэн мөнгөгүй болно” гэж мэдээлжээ. Хатуу кокжсон нүүрсний дундаж үнэ буурч байгаагаас ирэх арванхоёрдугаар сарын 31 гэхэд 253 сая ам.доллар зарцуулж болзошгүй байна гэж Bloomberg мэдээлсэн байна.

Коксжих нүүрсний хэрэглээ энэ жил 2.3 хувиар буурсан нь нүүрсний үнэ унах шалтгаан болж байна. 1990 оноос хойш Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагаанд ахиц гарсан ч өнгөрсөн дөрвөн жилийн дотор хамгийн доод түвшиндээ хүрч байгаа хэмээн мэдэгджээ. Ган үйлдвэрлэлд ашиглаж байгаа коксжих нүүрсний үнэ энэ жил 2.3 хувиар буурчээ. Монголын уул уурхай өнгөрсөн 2014 онд 282.8 сая ам.долларын алдагдалтай ажилласан бөгөөд үүний 190 сая нь нүүрсний салбар дахь алдагдал. Хятад руу экспортлох тээврийн зардал өссөнтэй холбоотойгоор багахан ашиг унажээ.

"Мүүди"-гийн шинжээч Dylan Yeo хэлэхдээ, "2015 оны эцэс гэхэд бэлэн мөнгө дуусах аюулд хүрэх бөгөөд энэ нь үндсэн хөрөнгийн ихэнх нь хөрвөх чадвартай, хязгаарлагдмал эх үүсвэртэй хамааралтай болж байгаа нь оны эцэст аюулд учруулна” хэмээжээ.

-ТАВАНТОЛГОЙ-

Говь цөлийн бүс нутагт БНХАУ-ын хилээс 270 км (168 миль) хойд орших Таван толгой нь Монголын эдийн засгийг нэмэгдүүлэх томоохон хэмжээний ашигт малтмалын орд газрын нэг юм. Арванхоёрдугаар сард Монголын уул уурхайн “Энержи Ресурс” ХХК, Хятадын "Шиньхуа энержи”, “Сумитомо” корпорациас бүрдсэн уул уурхайн компани тендерт ялж, тус ордыг ашиглах эрхтэй болсон. Хамтарсан компани нь Монголын уул уурхайгаас хөрөнгө босгож, балансын асуудлыг шийдвэрлэх юм. Мөн концессийн эрх олж авахын тулд Монгол Улсын Засгийн газартай албан ёсны хэлэлцээ хийж байгаа боловч цаг хугацаа шаардлагатай гэж "Мүүди" мэдээлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.