”Бамбууш” компани “маргааш” үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдаалжээ

Д.Тулга / Хууль

Нэгэн худалдан авагч энэ сарын 10-ны өдөр “Оргил" супермаркетаас худалдаж авсан “Бамбууш” компанийн “Корица” нэрийн гурилан бүтээгдэхүүн 2015 оны 4-р сарын 11 өдөр үйлдвэрлэгдсэн гэсэн тэмдэглэгээтэй байсан юм байна. Улмаар "маргааш үйлдвэрлэсэн" уг бүтээгдэхүүнийг шалгаж өгөх хүсэлтийг МХЕГ-ын фэйсбүүк хаягаар илгээсний дагуу Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийжээ.

Шалгалтаар уг байдал үнэн гэдэг нь илэрсэн бөгөөд үйлдвэрийн цехийн дарга, борлуулалтын менежер зөрчил дутагдлаа хүлээж, цаашид бүтээгдэхүүнд тавигдах дотоодын хяналтаа сайжруулахаар болжээ. Мөн компанийн буруутай үйлдэлд холбогдох хууль, дүрэм, стандартын дагуу торгуулийн арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.