МҮҮДИ: Монголын уул уурхайн КОРПОРАЦИ оны эцэст мөнгөний хомсдолд орно

Д.Тулга / Эдийн засаг

tavantolgoi

"Мүүди" агентлагийн Хөрөнгө оруулагчдын үйлчилгээний байгууллагаас “Өндөр зардал, хямд нүүрсний улмаас Монголын Уул уурхайн корпораци (MMC) бэлэн мөнгөний хомсдолд орно” гэж мэдээлжээ. Хатуу кокжсон нүүрсний дундаж үнэ буурч байгаагаас ирэх арванхоёрдугаар сарын 31 гэхэд 253 сая ам.доллар зарцуулж болзошгүй байна гэж “Блүүмберг” мэдээлсэн байна.

Коксжих нүүрсний хэрэглээ энэ жил 2.3 хувиар буурсан нь нүүрсний үнэ унах шалтгаан болж байна. 1990 оноос хойш бүс нутгийн хамгийн том зах зээл бүхий Хятад болон Монгол хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагаанд ахиц гарсан ч өнгөрсөн дөрвөн жилийн дотор хамгийн доод түвшиндээ хүрч байгаа хэмээн мэдэгджээ.

Монголын уул уурхайн корпораци өнгөрсөн 2014 онд 282.8 сая ам.долларын алдагдалтай ажилласан бөгөөд үүний 190 сая нь нүүрсний салбар дахь алдагдал. Энэ нь Хятад руу экспортлох тээврийн зардал өссөнтэй холбоотойгоор багахан ашиг унажээ.

"Мүүди"-гийн шинжээч Dylan Yeo хэлэхдээ, "2015 оны эцэс гэхэд Монголын уул уурхайн корпорацийн бэлэн мөнгө дуусах аюулд хүрэх бөгөөд энэ нь үндсэн хөрөнгийн ихэнх нь хөрвөх чадвартай, хязгаарлагдмал эх үүсвэртэй хамааралтай болж байгаа нь оны эцэст аюул учруулна” хэмээжээ.

-ТАВАНТОЛГОЙ-

Говь цөлийн бүс нутагт, БНХАУ-ын хилээс 270 км (168 миль) зайд орших Тавантолгой нь Монголын эдийн засгийг нэмэгдүүлэх томоохон хэмжээний ашигт малтмалын орд газруудын нэг юм. Арванхоёрдугаар сард Монголын уул уурхайн “Энержи Ресурс” ХХК, Хятадын "Шиньхуа энержи”, “Сумитомо” корпорациас бүрдсэн уул уурхайн компани тендерт ялж, тус ордыг ашиглах эрхтэй болсон. Хамтарсан компани нь Монголын уул уурхайгаас хөрөнгө босгож, балансын асуудлыг шийдвэрлэх юм. Мөн концессийн эрх олж авахын тулд Монгол Улсын Засгийн газартай албан ёсны хэлэлцээ хийж байгаа боловч цаг хугацаа шаардлагатай гэж "Мүүди" мэдээлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.