Төрийн албан хаагчдыг үндэслэлгүй халдаг гэх гомдол ихэсчээ

Д.Тулга / Улстөр

baingiin horoo

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2013 онд 393, 2014 онд 512 гомдол ирж байсан бол 2015 оны эхний улирлын байдлаар гэхэд 229 өргөдөл гомдол иржээ. Он гараад ирсэн эдгээр гомдлын дийлэнх нь төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсан тухай өргөдөл эзэлж байна. Ажлаас үндэслэлгүй халагдсан гэх өргөдөл 100 -аас илүү гарсан тул Өргөдлийн байнгын хороо энэ сарын сүүлээр нээлттэй хэлэлцүүлэг хийж хэлэлцэхээр болжээ. Ингэхдээ ажлаас халагдсан хүмүүст гэнэт халагдсаны тэтгэмжид 20-30 тэрбум төгрөг зарцуулах тооцоо үнэн бодитой эсэхийг Сангийн яамны төлөөллийг байлцуулан асуух юм байна. Мөн Төрийн албаны зөвлөл, Эрүүл мэнд, спортын яам, Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн яамнаас төлөөлөл оролцуулах аж.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Парламентын засаглалтай дэлхийн улс орнууд дэргэдээ хянан магадлал үйл ажиллагааг маш сайн хийдэг. Жишээ нь Герман улсын парламент хянан магадлах, мөрдөн шалгах чиг үүргээ маш сайн биелүүлдэг. Манай хуульд энэ чиг үүргийг хэрэгжүүлэх заалт байдаг ч хэрэгжүүлдэггүй. Тиймээс өргөдлийн байнгын хороо хянан магадлах ажлыг эрчимжүүлнэ. Энэ өрөөнд 7 хоног бүр хууль зөрчсөн албан тушаалтнуудыг дуудна. Хянан магадлах чиг үүргийн зорилго нь албан тушаалтнуудыг хариуцлагатай болгоход чиглэж байгаа юм” гэв.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.