Хууль зөрчсөн албан тушаалтнуудыг хянан магадлах танхимтай боллоо

Д.Тулга / Улстөр

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, тус байнгын хорооны гишүүн Ж.Батзандан нар чиг үүргийнхээ хүрээнд Хянан магадлах хуралдааны танхимтай болсон талаараа өнөөдөр мэдээллээ. Уг танхим Төрийн ордны дөрвөн давхарт байрлах бөгөөд УИХ-ын хяналтын чиг үүргийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх, хариуцлагын тогтолцоог чангатгахад чухал ач холбогдолтой юм байна.

Өргөдлийн байнгын хорооны чиг үүрэгт мөрдөн шалгах, санал дүгнэлт гаргах, мөн нийтлэг эрхээс гадна албан тушаалтнуудыг дуудах гэрч шинжээч томилох, түүнтэй холбоотой санал дүгнэлт шийдвэр гаргах өргөдлийг бүрэн шийдвэрлэх юм байна. Энэ хүрээнд хууль зөрчсөн шийдвэр гаргасан төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах аж.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Парламентын засаглалтай дэлхийн улс орнууд дэргэдээ хянан магадлал үйл ажиллагааг маш сайн хийдэг. Жишээ нь Герман улсын парламент хянан магадлах, мөрдөн шалгах чиг үүргээ маш сайн биелүүлдэг. Манай хуульд энэ чиг үүргийг хэрэгжүүлэх заалт байдаг ч хэрэгжүүлдэггүй. Тиймээс өргөдлийн байнгын хороо хянан магадлах ажлыг эрчимжүүлнэ. Энэ өрөөнд 7 хоног бүр хууль зөрчсөн албан тушаалтнуудыг дуудна. Хянан магадлах чиг үүргийн зорилго нь албан тушаалтнуудыг хариуцлагатай болгоход чиглэж байгаа юм” гэв.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.