Олон улсын дартсын тэмцээнээс аваргын дөрвөн цомтой иржээ

Д.Тулга / Спорт

dartsМонгол Улсын баг тамирчид БНХАУ-ын Хонконгод энэ сарын 10-12-ны өдрүүдэд Азийн Дартсын Холбооны 11 дэх удаагийн тэмцээнд оролцоод иржээ. Энэхүү тэмцээнд нийт 12 тамирчин шалгарч оролцсоноос ганцаарчилсан Крикет төрлөөс хоёрдугаар ангилалд Х.Одхүү түрүүлж аваргын цом, мөн дөрөвдүгээр ангилалд М.Энхмөнх түрүүлж аваргын цом, хоёрдугаар ангилалд Б.Биндэръяа шагналт 9-р байрт, эмэгтэй ганцаарчилсан Крикет төрлийн нэгдүгээр ангилалд Д.Эрдэнэчимэг шагналт 5-р байрт тус тус шалгарчээ.

Тэмцээний хоёр дахь өдөр “L-Style Doubles Cup” буюу эрэгтэй, эмэгтэй дан хосын төрлөөс дөрөвдүгээр ангилалд Г.Бат-Өлзий, М.Энхмөнх нар аваргын цом, Х.Одхүү, Ш.Ган-Эрдэнэ нар 3-р байр, тавдугаар ангилалд Г.Гантулга, А.Ихбанди нар 3-р байр, эмэгтэй нэгдүгээр ангилалд Д.Эрдэнэчимэг, С.Түмэнтогтох нар 5-р байр, эрэгтэй хоёрдугаар ангилалд Б.Биндэръяа, Ч.Ганбаатар нар 5-р байрт тус тус шалгарчээ.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй ганцаарчилсан 501 төрлийн хоёрдугаар ангилалд Б.Биндэръяа түрүүлж аваргын цом, гуравдугаар ангилалд Г.Гантулга 5-р байр, эмэгтэй ганцаарчилсан 501 төрлийн нэгдүгээр ангилалд Д.Эрдэнэчимэг 5-р байрт тус тус оржээ.

Олон Улсын Шигшээ багийн тэмцээнд Монгол Улсын шигшээ баг В хэсэгт Солонгос, Филиппин, Тайвань гэсэн улсуудтай таарч, Солонгос, Тайваний багуудыг 3:0 харьцаатайгаар илт давуу хожиж, энэхүү тэмцээнд түрүүлсэн Филиппиний багт 2:1 харьцаагаар хожигдсноор хэсгээсээ хоёроор гарсан байна. С хэсгийн нэгээр гарсан Португалын багтай 2:1 харьцаатай тоглож хожигдсноор манай баг тавдугаар байранд орсон амжилттайгаар тэмцээнээ өндөрлөжээ.

Ж.МАРАЛ

dartsdarts


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.