Бөхийн өргөөнд 1024 бөхийн барилдаан болж байна

Д.Тулга / Спорт

boh

Монголын Үндэсний Бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө болж байна. Яг одоо нэгийн даваа үргэлжилж байна. Барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Н.Ганбаатар, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба нарын улсын цолтой 60 гаруй бөхчүүд барилдаж байна. Мөн аймаг цэргийн цолтой 400 гаруй, сумын цолтой 400 гаруй бөхчүүд барилдаж байгаа бол 100 гаруй залуу бөхчүүд мөн барилдаж байна. Өнөөдөр 1, 2-ын давааг дуусгаад, маргааш гурвын даваанаас үргэлжлэх юм байна.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.