Хаан банк ажилд урьж байна

Д.Тулга / Энтертайнмент

Монгол орон даяар хамгийн өргөн сүлжээг бүрдүүлэн банкинд тогтвор суурьшилтай ажиллах, бүтээлч сэтгэлгээтэй залууст дараах ажлын байрыг санал болгож байна.

Зээлийн бодлого зохицуулалтын газар - Мэргэжилтэн

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2015.04.20-ны өдрийг дуустал

Тавигдах шаардлага:

- Статистикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэггэй

- Банкны зээлийн үйл ажиллагааны талаар зохих мэдлэгтэй

- Компьютерийн хэрэглээний програмыг бүрэн эзэмшсэн

- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно

Тусгай шаардлага:

- “R" болон бусад статистикийн програмууд дээр ажиллах чадвартай

- Мэдээлэлд тулгуурлан анализ, дүгнэлт хийх чадвартай

- Албан бичиг баримт боловсруулах чадвартай

- Их хэмжээний өгөгдлийн бааз дээр ажиллаж, мэдээлэл судалгаа боловсруулж байсан туршлагатай бол давуу тал болно.

Хувь хүнд тавигдах шаардлага:

- Харилцааны өндөр соёлтой

- Идэвх санаачлагатай, хариуцлагатай

- Зохион байгуулах болон багаар хамтран ажиллах чадвартай

- Шуурхай, бүтээмжтэй ажиллах, ажлын ачаалал даах чадвартай

- Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай.

Бүрдүүлэх материал:

1. Ерөнхий боловсролын гэрчилгээ, их дээд сургуулийн диплом болон иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулсан байх/

2. Гар өргөдөл, сүүлийн гурван сард авахуулсан цээж зураг

3. Оршин суугаа газрын тодорхойлолт

4. Урьд нь ажиллаж байсан бол тухайн ажлаасаа ажил байдлын тодорхойлолт

5. ХААН Банкны "Ажилд орохыг хүсэгчийн анкет"-ыг бүрэн гүйцэт, үнэн зөв бөглөсөн байх; /Төв ХААН Банкны байранд биечлэн ирж авах эсвэл www.khanbank.com хаягаар нэвтэрч, "Ажлын байр" хуудсан дахь анкетыг электрон хэлбэрээр бөглөж илгээнэ/.

Дээрхи шаардлагыг хангасан сонирхсон хүмүүсийн материалыг Төв ХААН Банкны ресепшин хүлээн авна.

Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүстэй холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг 4-р хороо, Сөүлийн гудамж -25, ш/х-192,
Улаанбаатар 14250 Утас: 332333


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:53:47

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:53:47


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.