О.Гүндэгмаа ШИНЭ БУУГААР ХАНГАЖ өгөхийг Г.Шийлэгдамбаас хүсчээ

Д.Тулга / Спорт

gundegmaa

БНСУ-ын Чанвон хотод явагдсан "Дэлхийн цом"-ын тэмцээнээс 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд нийт 70 буудагчаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа хятадын тамирчныг ялж Дэлхийн цомын аварга болсон.

Ингэснээр тэрээр Монголын тамирчдаас "Рио-2016" олимпийн наадамд оролцох анхны эрхийг албан ёсоор авсан юм. Өнгөрөгч баасан гаригт Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба МУГТ О.Гүндэгмаа болон түүний дасгалжуулагч Л.Ундралбат нарыг хүлээн авч, уулзсан байна.

Уулзалтын үеэр МУГТ О.Гүндэгмаа буудлагын тамирчидад тулгамдаж байгаа зарим асуудлыг салбарын сайддаа уламжилж арга хэмжээ өгөхийг хүсчээ. Тухайлбал бэлтгэл сургуулилалт хийхэд сумны хангалт хамгийн чухал тул олимпийн бэлтгэл хангах сумны хүрэлцээг бүрэн шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Мөн тэрээр БНСУ-ын Чанвон хотод явагдсан "Дэлхийн цом"-ын үеэр түүний буу хоёр удаа гацаж оноо хасуулахад хүргэсэн. Энэ нь сумаа зориулалтын бус чийгтэй орчинд хадгалаж байгаагаас үүдэлтэй байж болзошгүй тул зориулалтын орчин нөхцөлд сумаа хадгалах боломжийг бүрдүүлэх тал дээр арга хэмжээ авч өгөхийг хүсчээ. Түүнчлэн олипмийн эрхээ авсан тамирчины хувьд дахин буу гацах зэрэг эрсдлээс болж оноо алдахгүй байх нөхцлийг бүрдүүлэх үүднээс шинэ буугаар хангах асуудлыг ч анхааралдаа авч эртхэн шийдвэрлэж өгвөл эртнээс буундаа дасаж бэлтгэл сургуулилтаа базаах нь чухал гэдгийг онцолсон байна.

Н.МЯГМАР

gundegmaa


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.