Үндэсний аваргын цувралыг “Харцага” баг тэргүүлж эхэллээ

Д.Тулга / Спорт

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Супер Лиг”-ийн аваргын төлөөх цуврал тоглолтууд өчигдөр эхэллээ. Аваргын төлөө өрсөлдөхөөр Монголын сагсан бөмбөгийн хамгийн арвин түүхтэй багууд болох "Дорнод Танан Гарьд" болон Дундговь Альянс Тех Харцага багууд шалгаран үлдсэн билээ. Улмаар өчигдрийн үндэсний аваргын цувралыг 1-0 болгож Харцага баг тэргүүлж эхэллээ. “Дорнод танан гарьд”-чууд тоглолтын турш маш хүчтэй өрсөлдөгч байж чадсан ч 97:105 оноогоор хожигдол хүлээсэн юм.

Энэ хоёр баг бол сүүлийн 10 гаран жил дээд лигт тогтмол тоглож, дээд лигийн аварга хэмээх цолыг хүртэж буй багууд юм. Үндэсний аваргын цувралын хоёр дахь тоглолт маргааш 19:00 цагаас Спортын төв ордонд эхэлнэ.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.