Улсын харцага Э.Оюунболд түрүүллээ

Д.Тулга / Спорт

oyunboldМҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой болон цолгүй залуу 1024 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Тус барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат “Хан Хэнтийн аварга” дэвжээ, УБ хотын ОСНААУГ, ИЗИС-ийн бөх улсын залуу харцага Э.Оюунболд 10 даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат ОБЕГ-ын Аврагч спорт хороо, Таванхан дэвжээ, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр ес даван үзүүрлэв.

Монгол бөхийн өргөөнд болсон уг барилдааны нэг, хоёрын даваа өнгөрсөн бямба гарагт болж, ням гарагт 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-ын даваа нь үргэлжилж шилдгүүдээ тодруулсан. Зааланд анх удаа болсон 1024 бөхийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Н.Ганбаатар, И.Доржсамбуу, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, А.Бямбажав, Г.Алтангэрэл, Э.Оюунболд нараар магнайлуулсан улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 1024 бөх зодоглож уран мэхээ уралдуулж, хүч чадлаа сорив.

Анх удаа зохион байгуулсан 1024 бөхийн заалны барилдаанд дархан аварга 1, улсын аварга 1, улсын арслан 4, улсын гарьд 5, улсын заан 4, улсын харцага 10, улсын начин 38 нийт улсын цолтон 63, аймаг цэргийн арслан 109, аймаг цэргийн заан 45, аймаг цэргийн харцага 45, аймаг цэргийн начин 147 нийт аймаг цэргийн цолтон 346, сумын заан 363, сумын харцага 3, сумын начин 25 нийт сумын цолтон 391, залуу бөх 224 барилдлаа.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.