Уитни Хьюстоны охин ухаан оржээ

Д.Тулга / Гадаад мэдээ

bobbyЭнэ сарын 19-ний өдөр “TMZ” цахим хуудаст мэдээлснээр, Америкийн алдарт дуучин агсан Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун ухаан орсон талаар эцэг Бобби Браун нь ярьжээ. Тэрээр “Бобби ухаан орсон. Тэр над руу харсан” гэж Техас муж улсад болсон концертын үеэр ярьсан байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард Жоржиа муж улсын Атланта хотын эмч нар Уитни Хьюстоны охиныг комоос гаргахыг оролдсон боловч амжилтгүй болсон тухай мэдээлж байсан билээ. Цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүнийг амиа хорлохоор оролдсон, хэн нэгэн санаатайгаар амь насыг нь хөнөөхөөр завдсан эсвэл золгүй явдал тохиолдсон гэж янз бүрээр таамаглаж байгаа аж. Бобби Кристинаг нэгдүгээр сарын 31-нд Атлантагийн дагуул хотод байдаг гэрийнхээ угаалгын өрөөнд усаар дүүргэсэн онгоцон дотор ухаангүй хэвтэж байхад нь найз залуу нь олсон байдаг.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.