С.Баярт цаазын ял санал болгож байна гэв

Д.Тулга / Хууль

“Гал үндэстэн”, “Хохирогчдын нэгдсэн холбоо”, “Их Монгол нэгдэл” төрийн бус байгууллагууд хамтран ерөнхий сайд асан С.Баярыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдлээ. "Их Монгол Нэгдэл”-ийн тэргүүн Ч.Мөнхбаяр хэлэхдээ “Бид С.Баярт цаазын ял санал болгож байна. С.Баярыг Оюу толгойн гэрээний хүрээнд 42 алдаа гаргасан гэж үзэж байгаа. Гэрээг байгуулж байх үед Монголчууд юу ч хийхгүй байсан, Оюутолгой Монголыг тэжээх болно гэж ярьж байсан. Гэтэл одоо Монголчууд Оюу толгойд өртэй болчихоод байна. Энэ байдлыг хэн ч тайлбарлаж, хариуцлага хүлээхгүй байгаа. Тиймээс “Би мэдэж байна. Би хариуцна” гэж байсан С.Баяр одоо хариуцлагаа хүлээх болсон” гэсэн юм.

Мөн С.Баярын АТГ-т өгөх болсон шалтгаан нь С.Баярыг авлига хээл хахууль авч АНУ-д долоон үл хөдлөх хөрөнгө авсан, 2008 оны долоодугаар сарын нэгний үйл явдлыг зохион байгуулсан, “Оюу Толгой”-н гэрээг Монгол Улсад ашиггүй байдлаар байгуулсан, Ерөнхий сайд байх үед нь Монголд цөмийн хаягдал булшлах гэрээ байгуулагдсан гэх зэрэг асуудлууд юм байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.